МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзав
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид оюутнуудаас ирээдүйн зорилго, хүсэл тэмүүллийнх нь талаар асууж сонирхов
Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзаж, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо. Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски цахим бодлого, ногоон эдийн засаг, авлигатай тэмцэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн асуудлуудыг хөндөж ярилцлаа. Мөн Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид оюутнуудаас ирээдүйн зорилго, хүсэл тэмүүллийнх нь талаар асууж сонирхов.
Үзсэн: 781
Tweet