БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, өргөжин тэлж буйг онцлоод, цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа илүү батжуулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, өргөжин тэлж буйг онцлоод, цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа илүү батжуулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ. Ирэх онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохионо. Цаашид гадаад худалдааны эргэлтийг сайжруулах, БНХАУ-аас манай улсад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Хятадын тал хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үзсэн: 749
Tweet