Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал


Densmaa 2023-10-30 12:10

БНСУ-д одоогоор манай улсын 51 мянган иргэн амьдарч байгаагаас 37.7 мянга нь хөдөлмөр эрхэлдэг

      Монгол Улс цаашид БНСУ-тай хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгааг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлолоо. “БНСУ-д ажиллах нь хөдөлмөр эрхэлж орлоготой болохоос гадна тус улсын аж үйлдвэрийн салбарын туршлага, арга барилыг суралцаж буйгаараа ач холбогдолтой. Монгол Улс, БНСУ-ын хооронд нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулснаар хоёр улсад ажил хөдөлмөр эрхэлсэн иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ шилжүүлэн тооцуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь чухал алхам болсон”-г ХНХ-ын дэд сайд С.Зулпхар дурдсан юм. Түүнчлэн, хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар бизнес эрхлэгчдийн саналыг авахад 98 хувь нь хэлэлцээр байгуулах нь зөв гэснээс гадна БНСУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой гэжээ. БНСУ-д одоогоор манай улсын 51 мянган иргэн амьдарч байгаагаас 37.7 мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Манай улс үйлдвэрлэж буй барааныхаа 2 хувийг БНСУ-д экспортолдог бол гадаадаас импортолдог барааны 4 хувийг тус улсаас авчээ. Харин БНСУ-ын 1816 иргэн манай улсад ажиллаж байна. 

Үзсэн: 647

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна