“Европын холбоо: Өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал
10 жилийн өмнө батлагдсан “Түншлэл хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн зарчим, заалтуудын хүрээнд харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, агуулга хэлбэр нь баяжсаар байна
Гадаад харилцааны яам хамтран “Европын холбоо: Өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Европын Холбоо нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлсэн ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол дахь иргэний нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, Европын зах зээлд нэвтрэх гол хамтрагч, манай улсын стратегийн гурав дахь хөрш, харилцаа хамтын ажиллагааны итгэлтэй түнш юм. 10 жилийн өмнө батлагдсан “Түншлэл хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн зарчим, заалтуудын хүрээнд харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, агуулга хэлбэр нь баяжсаар байна. Үүний тод илрэл нь өнгөрсөн онд батлагдсан Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлэх удаан хугацааны зорилтот хөтөлбөр юм. Эдгээр бодлогын болон эрх зүйн баримт бичигт тусгагдсан зорилтууд, үнэт зүйл, үзэл санааны хэрэгжилтийг тал бүрээс нь баримт тооцоо судалгаанд үндэслэн ярилцах, бий болсон нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, цаашдын зорилтыг тодорхойлоход энэхүү олон улсын хурлын зорилго ач холбогдол оршиж байгаа юм.
Үзсэн: 741
Tweet