Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна.
Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг, чухалчлан үзэж буй асуудлаар харилцан биенээ дэмжиж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж буйг санал нэгтэй тэмдэглэв. Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зэрэг чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.
Үзсэн: 738
Tweet