"Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнг Франц улсын нийслэл Парис хотноо гарна
“Лхам” галерей контемпорари арт галерейн Монгол болон төв Азийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд таниулах, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой
"Лхам" галерей Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнг Франц улсын нийслэл Парис хотноо энэ сарын 14-26-нд зохион байгуулна. Парисын урлагийн долоо хоногийн үеэр гаргаж буй тус үзэсгэлэнгийн куратороор доктор Кристианна Бонин ажиллаж буй. Энэхүү үзэсгэлэнд Монголын орчин үеийн урлагийн найман уран бүтээлчийн бүтээлийг толилуулах юм. Үзэсгэлэнгийн нэр монголчуудын зан үйл болох сүүн цацал өргөх ёсыг бэлгэджээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд oлон улсын музей, галерейн удирдлагууд, кураторууд болон Монгол Улсаас Соёлын сайд Ч.Номин, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастьян Сүрүн нар оролцох юм. Ташрамд дурдахад, “Лхам” галерей контемпорари арт галерейн Монгол болон төв Азийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд таниулах, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой 2022 онд үүсгэн байгуулагдсан олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж буй юм.
Үзсэн: 1679
Tweet