Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Уламжлалт буддизм, өнөө цагийн сорилтууд” олон улсын форум боллоо


Densmaa 2023-09-01 01:09

Бүгд найрамдах Буриад улсын 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Уламжлалт буддизм, өнөө цагийн сорилтууд” олон улсын Буддын форум ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо болж өндөрлөлөө.

Олон улсын Буддын форумд Дэлхийн 14 орноос, тухайлбал: Хятад, Энэтхэг, Вьетнам, Мьянмар, Балба, Тайланд, Малайз, Шри Ланка, Бутан, Лаос, Камбодж, Чех, Беларусс, Монгол, ОХУ-ын төлөөлөл оролцож, Буддын шашинтай орнуудын хувьд уламжлалт Буддизм хийгээд түүнд тохиолдож байгаа тулгамдсан асуудлуудаараа илтгэл тавьж хэлэлцүүлгүүд өрнүүллээ. Буддын форумын Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд лам хуваргуудаас гадна их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, сэтгүүлчид оролцлоо.

Мөн тус форумд Оросын Москва, Санкт-Петербург, Буриад, Тува, Халимаг болон Алс дорнодын шинжлэх ухааны төвүүдийн судлаачид, нэртэй эрдэмтэд оролцож сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Форумд оролцогчид Буддын боловсрол, их дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагааны хөгжил, залуусын хүмүүжил, аюулгүй байдал, Буддын болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уламжлалт Буддизмын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг өргөн хүрээтэй авч хэлэлцсэн юм. Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баярсайхан ярихдаа "Анх удаа болж байгаа энэ форумд оролцож байгаадаа баяртай байна. Ялангуяа энэ үед буддын шашинтнууд, буддын итгэгчид ялануяа ОХУ-д байгаа буддын сүм хийдүүдээс төлөөлөл оролцож, өөрсдийн бодол санаагаа хуваалцаж байна. Манай улсаас ч мөн шашин судлалын эрдэмтэд, философичид, нийгмийн ухааны эрдэмтэд гээд салбар бүрээс эрдэмтэн судлаачид ирсэн байна. Энэ форумын гол ач холбогдлыг юу гэж харж байна гэхээр, дэлхий ертөнц дээр бүхий л шашин хүний сайн сайхны төлөө, эрүүл аж төрж амьдрахын төлөө байдаг гэж боддог. Ялангуяа сүүлийн үед ганцхан ОХУ гэхгүй буддын шашныг түгээн дэлгэрүүлэх, буддын шашин, соёлыг судлах нь их хүчтэй болсон гэж боддог. Миний дуулж мэдсэнээр Европт буддын сүм хийдүүд олноор байгуулагдаж байна. Швейцар, Германд байна. Ингээд бодохоор буддын шашин энэ цаг үед нэлээн хүчтэй дэлгэрч байна гэж харж байна. Гэхдээ өнөөдөр дэлхий ертөнц амаргүй байна. Нэг хэсэг газар ган гачиг ихтэй байна. Зарим газар үер ус болж байна. Зарим газар нутагт дайн дажин болж байна. Энэ үед бидний дотоод сэтгэл, бидний эрүүл аюулгүй амьдрах хүний дотоод сэтгэлийг бурхны шашин үндсэндээ философийн төвшинд, номын төвшинд тавьсан байдаг гэж боддог" гэсэн юм.        

 

         Олон орны эрдэмтэд, лам хуваргууд оролцсон Буддын форум нь: Уламжлалт Буддизмын өнөөгийн байдал, тулгарч байгаа сорилтууд, Дэлхийн буддизмын гол зарчим хийгээд олон урсгалууд, Орчин үеийн Буддизмын чиг хандлага хийгээд хамтын ажиллагаа, Мэдээлийн шинэ эрин зуун дахь Буддизм, Буддизм улс хоорондын харилцаанд, Орос болон дэлхий дахинд буддын боловсролын өнөөгийн байдал хийгээд ирээдүйн төлөв, Буддын соёл түүхийн ул мөр, олдворууд, Буддизм ба уламжлалт эмнэн засах ухаан гэсэн 8 салбар хуралдаанаар хэлэлцүүлгээ өрнүүлсэн юм.

          Үүгээр Бурхан шашны сургаал номлол ШУ-нд ойр болох нь, буддизм ба орчин үеийн нийгэм, буддизм ба дорно дахины анагаах ухааны уламжлал хийгээд өнөөгийн байдал, Буддын философи, Орчин үеийн мэдээллийн эрин зуун дахь Буддизм, Монгол дахь Буддын уламжлал шинэчлэл, Христын болон Исламын шашинтай Буддизмын харилцан ойлголцол, Буддизмын сургаал номлол байгаль экологид эерэгээр нөлөөлөх нь зэрэг олон сонирхолтой 40 гаруй илтгэлийг авч хэлэлцлээ. Форумын 8 салбар хуралдаанд дэлхийн олон орноос ирсэн эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулж, Буддизмын хэтийн төлөв, тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдээ хэрхэн даван туулах тухай санал бодлоо солилцсон юм.

         Форумын үйл ажиллагаа орос, англи, хятад, монгол хэлээр синхрон орчуулгатай явагдсан юм. ОХУ-ын Буриадын засаг захиргаа, Буддын боловсрол судалгааны сан, Буриадын улсын их сургууль, Москвагийн Улсын их сургуулийн Ази Африкийн судалгааны институт зэрэг байгууллагууд олон улсын форумын үйл ажиллагааг өндөр хэмжээнд амжилттай зохион байгуулсан нь бүх зүйлээс харагдаж байлаа. Тус форумын зохион байгуулагч Раднажаб Содномов хэлэхдээ "Монгол сайхан орны та бүхний амар амгаланг айлтгая. Манайд анх удаа Буддын шашинтны олон улсын форум болж байна. Энэ чуулган дээр бид олон орны төлөөлөгчдийг урьж оролцуулж байна. Яагаад гэвэл анх Азийн Буддистуудын энх тайвны бага хурлыг 1970-аад оноос манай хамба лам нар болох Монголын хамба лам Гомбожав, манай Буриадын Гомбоев хамба нар хамттаа эхлүүлсэн байдаг. Харин энэ удаа Буриадын Буддийн шашны оролцоо багасаж байгааг нэмэгдүүлэх зорилгоор бид Орос улстай энэхүү уламжлалыг шинээр эхлүүлэх талаар ярилцаж, дэмжлэг авч энэ олон улсын форумыг зохион байгуулж байна. Бид бүхний урилгыг олон орон уриалгахан хүлээн авч анх удаа зохион байгуулж байгаа форумд маань хүмүүсээ ирүүллээ. Одоо манай дэлхий эдийн засаг, улс төр, дайн дажны хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Энэ цаг үед уг форумаар дамжуулан Буддийн шашинтнууд нэг дор цугларч, өөрийн бодлоо нэгтгэж, ярилцаж чадаж байгааг нь энх тайвныг уриалан дуудсан чухал ач холбогдолтой үйл явдал юм. Олон орноос энэхүү форумд маань төлөөлөгчид морилж бодол санаагаа хуваалцаж байна. Цаашдаа бид санал санаачилгаа нэгтгэж чадвал жил эсвэл 2 жилдээ нэг удаа энэ форумаа уламжлал болгон зохион байгуулах санаатай байна" гэсэн юм. 

      Энэхүү форумд Монголын олон төлөөлөгч илтгэл хэлэлцүүлж, олон орны эрдэмтэн мэргэдтэй санал солилцож байлаа. Бид Уламжлалт анагаах ухааны салбар хуралдаанд Монгол орноо төлөөлөн оролцсон Монгол улсын хөдөлмөрийн баатар, Анагаахын шинжлэх ухааны доктор Амбагатай уулзаж,тус форумд тавьсан сонирхолтой илтгэлийн талаар асууж, сонирхсон юм. Тэрбээр ярихдаа "Би анагаах ухаан ба Буддын ухаан гэсэн салбар хуралд илтгэл тавьсан. Тэр нь юу вэ гэхээр, Хоосон чанарын онол гэж байдаг. Найман үгүйсгэл ч гэж хэлдэг. Тэр нь үндсэндээ уламжлалт анагаах ухааны хий шар бадгана, таван махбодийн онолын эхлэл үндэс нь тэр юмаа гэдэг санаа. Нөгөө талаас орчлонгийн үүсэл нь энэ хоосон чанарын онолтой холбогддог. Миний өөрийн бий болгосон хүн амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар дээр бас протон электорон яригддаг. Тэгээд би энэ хүнд хүнд асуудлыг хооронд нь холбож ярихыг оролдлоо. “Буддын гүн ухааны хоосон чанарын онол”, “Орчлонгийн үүслийн хоосон чанарын онол”, тэгээд өөрийн “Хүн амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны системийн онол”, за тэгээд биохимийн нарийн урвалууд байдаг. Тэр бүгдийг холбож илтгэл тавьсан. Миний хувьд Протоны урсгалын есөн нэгж битүү хэлхээ, Хүн амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар гэдэг онолоо бол дэлхийн төвшинд сойж байгаа онол гэж боддог" гэсэн юм.        

        Мөн хуралдааны үеэр Монголчуудын оюун санааны сайн хөрш Энэтхэгийн төлөөлөгч Сономваанчиг ярихдаа "Энэтхэг улсаас 7, 8 төлөөлөгч ирсэн байна. Энэ хуралд олон улсаас олон эрдэмтэн мэргэд ирж Будддын шашны өнөөгийн байдлын талаар ярилцаж байна. Энэтхэгээс манай Гүрү Ренбүүчи багш биднийг удирдаж ирсэн байна. Энэ хэмжээний том хурал сүүлийн хэдэн жил болоогүй байсан бол энэ жил ийнхүү зохион байгуулагдаж байгаад маш их баяртай байна" гэсэн юм.

          Форумын 2 дахь өдрийн үйл ажиллагаа Буриадын Иволгийн дацанд болсон юм. Иволгийн дацан буюу “Хамбын хүрээ” нь Дэлхийн Буддын соёлын төвүүдийн нэг байсан аж.

          Форумын төлөөлөгчид мөнхийн бясалгалд заларсан Итгэл хамбад бараалхаж хүндэтгэл үзүүллээ. Аграмба хүний ёсоор бясалгалд сууж, бүдүүвч биеийн хуурцгаа орхин, машид нарийн хий сэтгэлийн биеэ дээд тэнгэрийн орноо одуулсан Итгэл хамба нь, буддын мэдлэг ухааны үүднээс авч үзвэл, хүмүүн оюун ухаанаа хэр өндөрлөгт гаргаж чадсаны бодит баримт гэж эрдэмтэн судлаачид үздэг юм байна. 

           Итгэл хамба нь Буриадын Иволгийн районы Оронгойн Өлзийн дов гэдэг газар 1852 онд төржээ. Багадаа эцэг эхээсээ өнчирсөн хүү баян айл бараадан 5 жил хонь хариулсан гэдэг. 1904 онд Янгажин дацангийн ширээт лам болж, Чойрын болон Диваажин хэмээх 2 дугана бариулах ажлыг гардан хийжээ.

         1913 оны 2-р сард Романовын угсааныхан Оросын төрийг барьсны 300 жилийн ойг Санкт Петербургт нижгэр тэмдэглэхэд гадаад дотоодын ихэс дээдсүүдийн дунд Буриадын Итгэл хамба нэр төртэйгөөр байлцсан гэдэг.

             Бас нэг түүх гэвэл, Дэлхийн 1-р дайны үед Итгэл хамба Буриадын Бүрэнхаан уулыг тахихад уригдан очжээ. Лам нар 108 хонины толгойгоор уг уулыг тахих байв. Гэтэл хамба ихэд хилэгнэж, “Ямар хатуу хад уул гээчив. 108 амь тасалж тархи идэх хэрэгтэй бол миний тархийг ид”  хэмээн хашгирч байсан гэдэг. Үүнээс хойш уг догшин хайрханд зөвхөн цагаан идээ өргөж тахьдаг болсон түүхтэй гэнэ.

             Ташрамд дурдахад ОХУ-ын засгийн газар Бурхны шашинтай буриад, тува, халимагийн ард түмнийхээ итгэл бишрэлийг хүндэтгэн үзэж, хийд орныг сэргээх хийгээд Буддизмын судалгаа шинжилгээний ажилд тусгай сангийн оролцоотойгоор тусламж дэмжлэг үзүүлдэг юм байна.

             Энэ нь Улаан-Үд дахь Иволгын дацан хийдийг сэргээн засах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаагаас илт харагдаж байлаа. Түүний хамт Буриадын ард түмэн маш итгэл бишрэлтэйгээр хурал номын үйл ажллагаанд оролцдог юм байна. Манай мөргөлчин олон ч өөрийн унаа хөсөгтэйгөө Итгэл хамбад мөргөхөөр олноороо ирсэн байлаа.

             Хэдийгээр дайн дажинтай байгаа ч гэсэн манай хойд хөршийн ард түмэн амар амгалан ажил амьдралаа үргэлжлүүлж байгаа нь Улаан-Үдийн гудамж талбай, хашаандаа мод ургамал тарьсан цэвэр цэмцгэр, дэг журамтай буриад, орос айл өрхийн амьдралаас тод харагдаж байлаа. Сибирийн их ой тайга, хөвч хангай, цэвэр цэнгэг уст Байгаль нуурын дөлгөөн мандал, Итгэл хамбын Иволгын дацан хүн зоныхоо амар амгалан амьдралыг бэлэгдэн мөнхөд орших буй заа.

Үзсэн: 1208

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (4)

  • Старт беспрецедентной акции! Автомобиль в подарок при заказе строительства дома из новой линейки «СМАРТ» Теперь не нужно отказываться от загородной жизни из-за отсутствия личного транспорта или отсутствия второго автомобиля в семье! Акция проводится совместно с нашими партнерами LADA Форвард-Авто Хотите узнать подробнее и посмотреть каталог? Оставляйте заявку и вышлем вам подробности или звоните 77-24-40. Оставить заявку онлайн - https://vk.cc/cqwkkK


  • Ваш микрозайм одобрен - выдача в день обращения Мурад https://hifinance.ru +7 (495) 142-56-63 info@hifinance.ru


  • この度は迅速な発送と丁寧な梱包でありがとうございました。そして商品についても予想以上にきれいな物で嬉しい驚きでした★グッチ グッチ★ジャッキーバッグ★セミショルダーバッグ★00963★GGデニム×カーフ★ブラック/黒★こんなお値段だし・・・とたいした期待は持たずに購入したのですが、良い意味での期待を大きく裏切るような綺麗な商品が届いて驚きました。バックもお財布も早速活用しています。かなりお買い得気分です。また利用したいと思います。ありがとうございました。 ロレックス 正規代理店 割引 nhk http://www.sbagshop.com/Super-Copy-9249.html


  • 迅速・丁寧に対応頂きお品物も素敵で満足しています。 また機会がありましたらヨロシクお願い致します。 ★ルイヴィトン★パドロック★カデナ&カギ×1★ゴールド★ スーツケースのカギを失くしてしまったので、代替品として購入しました。 写真では少し黒ずんでいましたが、実際はとてもきれいな状態でした。 割安で購入できて、本当に助かりました。 ロレックス 200万 https://www.watchsjp.com/copy-11761.html