“Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төсөл хэрэгжүүлж эхлээд байна
Зохиолч Үй Хуа 2023 оны есдүгээр сарын 16-наас 20-нд Улаанбаатар хотноо зочлоно
”Нэпко” болон “Тагтаа” хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус төслийн анхны зочноор “Амьдрахуй”, "Цусаа худалдсан тэмдэглэл", "Зүс борооноор хадах дуун", "Надад нэр байхгүй", “Вэн хот”, "Хятад орныг 10 үгээр" зэрэг зохиолоороо Монголын уншигчдад танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьжээ. Зохиолч Үй Хуа 2023 оны есдүгээр сарын 16-наас 20-нд Улаанбаатар хотноо зочлоно. Энэ үеэр Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх юм. Нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдсан тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Түүний “Амьдрахуй” романаар уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч, хэдийгээр уг киног эх оронд нь гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан түүхтэй.
Үзсэн: 1937
Tweet