Ромын пап Францис Монгол Улсад айлчлах гэж байна
Францис уг айлчлалыг "Маш их хүсч буй айлчлал" гэж нэрлээд "тоогоороо цөөн боловч итгэлээрээ эрч хүчтэй, буяны үйлсээрээ агуу сүмийг хүлээн авах боломж" гэж тодорхойлсон
Ромын пап Францис Монгол Улсад айлчлах гэж байна. Тэрбээр өчигдөр Ангелусын залбирал уншсаныхаа дараа наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний хооронд Монголд хийх аян замынхаа талаар ярилаа. Ватиканы албан ёсны сайтад хэлсэн үгэндээ, "Хамтдаа найдъя" уриан дор болох Ази тивийн Монгол Улсад хийх Төлөөлөгчийн аяндаа хүн бүрийг залбирахыг урьж байна" гэжээ. "Хамтдаа найдъя" урианы агуулга нь Ромын папын Монгол дахь иргэний болон төрийн айлчлалын давхар утгыг онцлон харуулах зорилготой юм. Францис уг айлчлалыг "Маш их хүсч буй айлчлал" гэж нэрлээд "тоогоороо цөөн боловч итгэлээрээ эрч хүчтэй, буяны үйлсээрээ агуу сүмийг хүлээн авах боломж" гэж тодорхойлсон. Мөн монголын шашны баялаг уламжлалыг дурсаад "шашин хоорондын үйл ажиллагааны хүрээнд ялангуяа, танилцах уулзалт нь нэр төрийн хэрэг байх болно" гэжээ. Монголын ард түмний дунд католик шашны ахан дүүс оршин байгаад баяртай буйгаа илэрхийлж, урилга илгээсэн Монгол Улсын албаныхан болон айлчлалд хичээнгүйлэн бэлдэж байгаа хүмүүст талархал илэрхийлэв.
Үзсэн: 1214
Tweet
ルイ ヴィトン ベルト バックル
04 Nov 2023 01:04:14
スーパーコピー - スーパーコピー※お写真ではわかりにくい点が御座いましたらお気軽にお問い合わせくださいませ。■実物写真、付属品を完備しております。 ■迅速、確実にお客様の手元にお届け致します。 ■低価格を提供すると共に、品質を絶対保証しております。 ■商品の交換と返品ができます。 ルイ ヴィトン ベルト バックル http://www.sbagshop.com/Super-Copy-7275.html