Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал
Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш бий. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ таван өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн
Ховд аймгийн Мөст сумын нутагт, Бодончийн хавцал дагуух замд Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал байдаг. Нутгийн иргэд үүнийг Баянзүрхийн буган цогцолбор гэж нэрлэдэг. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш бий. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ таван өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн. Мөн буган чулуун дээр эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс, чоно гэх мэт бүхий л амьтныг давхар дүрсэлсэн байна. Мөн одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрс олон бий.
Үзсэн: 1015
Tweet