Лхагва, 4-р сар 30, 2025 22:45:10
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 30-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломатчдыг хүлээн авч уулзав


Densmaa 2023-08-23 11:08

Сайн хөршийн найрсаг харилцааг цаашид өргөжүүлэхэд хоёр орны дипломатчдын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн, залуу дипломатчид энэ хамтын ажиллагааг шинэ эринд хөгжүүлэхэд чухал үүрэгтэй

     Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломатчдыг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг  тэмдэглэж, сайн хөршийн найрсаг харилцааг цаашид өргөжүүлэхэд хоёр орны дипломатчдын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн, залуу дипломатчид энэ хамтын ажиллагааг шинэ эринд хөгжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцлов. Хятадын залуу дипломатчид Монгол Улсын Гадаад харилцааны яам болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад зочилж байгаа бөгөөд нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн бүтээн байгуулалт, монгол түүх, соёл, ахуйтай танилцана.

Үзсэн: 2474

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: