Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Нүүдэлчдийн их наадам


Densmaa 2023-08-21 12:08

“Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн талаар Соёлын сайд онцлон хэлсэн юм

     Монгол улсын өнцөг булан бүр дэх ардын авьяастнууд, дэлхийн нүүдэлчин соёлт улсуудын өв тээгч төлөөлөгчид Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Тайж хайрханы бэлд гурван өдрийн турш Нүүдэлчдийн их наадмаа хийлээ. “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадмыг энэ жил олон улсын чанартай болгон зохион байгуулж байгаа нь наадмын цар хүрээг илүүтэй өргөн болгож байна. Фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл ӨМӨЗО, Унгар, Казахстан, Киргизстан, Солонгос, ОХУ-ын Буриад, Халимаг, Саха, Тува, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч нийтдээ 1100 гаруй нүүдэлчин хуран чуулав. Ноос савах, дээс томох, сур элдэх, шагай харвах, хуруудаж дэмбээдэх гэх мэт нь залуус хүүхдүүд, жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байна.  Мөн 200 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарган наадамд оролцлоо. Дэлхий дээр нүүдлийн болон суурин хэмээх соёл иргэншлийн хоёр үндсэн төрөл бий хэдий ч олон мянган жилийн түүхийн он цагийн эрхээр нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, ёс заншил хувиран өөрчлөгдөж, дэлхий дээр нүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрч байна. Тиймээс хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн талаар Соёлын сайд онцлон хэлсэн юм.

Үзсэн: 1884

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна