Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол бөө түүний засал, уламжлалт анагаах ухаан” сэдэвт тусгай үзэсгэлэн


Densmaa 2023-08-02 02:08

Үзэсгэлэнгийн гол зорилго нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутагтай харьцуулан судлах, үр дүнг толилуулж буйгаараа онцлог

      “Монгол бөө түүний засал, уламжлалт анагаах ухаан” сэдэвт тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ. Энэхүү үзэсгэлэнг Кембрижийн их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн эрдэмтэн судлаачдын 2020 оноос хэрэгжүүлж буй “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” судалгааны төслийн хүрээнд зохион байгуулж буй юм. Үзэсгэлэнгийн гол зорилго нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутгуудтай харьцуулан судлах, угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг өв соёлыг угсаатны зүйн үүднээс судалсан үр дүнг толилуулж буйгаараа онцлогтой юм. Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй Этил Жон Линдгрений Монгол, Манжуурт хийсэн бөөгийн судалгааны материалыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Түүнчлэн Монгол, Барга, Буриад, Солон, Уменчин угсаатны бүлгийн бөөгийн гэрэл зургууд, Монголын Үндэсний музейн цуглуулгаас бөөгийн иж бүрэн хувцас хэрэглэл болон бусад холбогдох үзмэр цуглуулгыг дэлгэжээ. Мөн Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэр дэглэснээс Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурхны шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав, Чойжон ламын хувцас хэрэглэлийг үзэх боломжтой.  

Үзсэн: 924

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна