Чухал ашигт малтмал, газрын ховор элементийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна
Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах чадавхаа хөгжүүлэх гэсэн Монгол Улсын хүчин чармайлтад техникийн талын дэмжлэг үзүүлэх Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг тусгасан болно. Манай хоёр улсын эдийн засагт чухал ашигт малтмал, газрын ховор элементийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. АНУ Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд туслах боломжийг судлах, тэр дундаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд бэлэн байна. Энэхүү санамж бичиг нь дэлхий дахинаа уул уурхайн салбарт байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг дэлгэрүүлэх АНУ-ын өргөн хүрээний зорилтын тусгал болж буй юм.
Үзсэн: 1223
Tweet