Монголын хөрөнгө оруулалттай "Бурятмясопром” шинэ үйлдвэрлэлийн цогцолборыг ашиглалтанд оруулав
Уг төсөлд Монголын талын хөрөнгө оруулагч болох “Металл цутгар” компани оролцож, гэрээний дагуу 97 сая гаруй рублийн хөрөнгө оруулалт хийсэн байна
Бүс нутгийн хамгийн том мах боловсруулах үйлдвэр болох "Бурятмясопром" ХХК-ийн махны үйлдвэрийг түшиглэн "Буриад улс" хөгжлийн нэн тэргүүний бүс нутагт хөрөнгө оруулалтын шинэ төсөл эхлүүлэв. Алс Дорнод ба Арктикийн хөгжлийн корпорацитай (АДАХК) байгуулсан гэрээний дагуу уг төслийг "Буриад Улс" ХНТБН-ийн төлөөлөгч хэрэгжүүлжээ. Цогцолборын хүчин чадал нь жилд 45 сая хүртэл нөөшилсөн махны лааз үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ нь мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй хангахад чиглэсэн юм. Хөрөнгө оруулалтын төслийг Монголын бизнесийн оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа нь юм. Уг төсөлд Монголын талын хөрөнгө оруулагч болох “Металл цутгар” компани оролцож, гэрээний дагуу 97 сая гаруй рублийн хөрөнгө оруулалт хийсэн байна. "Буриад Улс" ХНТБН-ийн 15 төлөөлөгч өнөөдөр аж үйлдвэр, анагаах ухаан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мод боловсруулах, дижитал технологийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна гэж тус корпорациас мэдээллээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ бараг 2.66 тэрбум рубльд хүрч, 250 орчим хүн шинээр байгуулагдаж буй аж ахуйн нэгжүүдэд ажлын байртай болжээ.
Үзсэн: 2408
Tweet