Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар тохиролцжээ
Энэ чиглэлээр хоёр улсын яам, холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан айлчлалын бэлтгэл хангах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзаж, Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар тохиролцжээ. Мөн Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байгаа юм. Мөн хоёр улсын агаарын хаалгыг нэмэгдүүлж, агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол-Хятадын хилийн төмөр замын 1955 оны хэлэлцээр, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлыг тавьж, энэ чиглэлээр хоёр улсын яам, холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна.
Үзсэн: 733
Tweet