Уртын дуучид алтан дэлхийг гийгүүлэгч нарыг магтаж "Уяхан замбуу тивийн наран" дууллаа
Монголын үе үеийн уртын дуучдын төлөөлөл 300 орчим дуучин нэгэн дор чуулж, өнөөдөр өглөө 05:00 цагт Д.Сүхбаатарын талбайд ургах нарыг уртын дуутай угтжээ
Монголын Уртын дууны холбооны 20 жил, уртын дууны “Өнө чуулга” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын хүрээнд Монголын үе үеийн уртын дуучдын төлөөлөл 300 орчим дуучин нэгэн дор чуулж, өнөөдөр өглөө 05:00 цагт Д.Сүхбаатарын талбайд ургах нарыг уртын дуутай угтжээ. Уртын дуучид алтан дэлхийг гийгүүлэгч нарыг магтаж "Уяхан замбуу тивийн наран", орчлон хорвоогийн сайн сайхныг ерөөж "Оломгүй далай", төр түвшин, түмэн олон амгалан сайхан байхыг бэлгэдэж "Эрхэм төр" хэмээх утга төгөлдөр бүтээлүүдийг дууллаа.
Үзсэн: 648
Tweet