"Баялаг бүтээгч-бизнес тур" аяллыг зохион байгуулж байна
"Баялаг бүтээгч-бизнес тур" аяллын 5 дахь удаагийн уулзалт болж, үндэсний 50 гаруй үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах "Баялаг бүтээгч-бизнес тур" аяллыг зохион байгуулж байна. Цуврал аялалд одоогийн байдлаар давхардсан тоогоор нийт 250 үйлдвэрлэгч 15 үйлдвэртэй танилцаад байна. Мөн 20 гаруй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 10 орчим шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэхээр судалгаа, туршилтын ажил эхэлжээ. Монгол Улсад 73 мянга гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд 40 орчим хувийг эзэлж байна. "Баялаг бүтээгч-бизнес тур" аяллын 5 дахь удаагийн уулзалт болж, үндэсний 50 гаруй үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.
Үзсэн: 482
Tweet