Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-12-2024
монгол

Шинэ мэдээ

Ази тивийн аварга шалгаруулах XVIII дахь удаагийн тэмцээний эмэгтэй ангилалд хүрэл медаль хүртлээ


Densmaa 2023-06-12 12:06

Их мастер Б.Мөнгөнтуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2023 оны "Дэлхийн цом"-д оролцох эрхээ баталгаажуулж байна

     Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Гэгээн арвай" клубын тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Казахстаны Алмата хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах XVIII дахь удаагийн тэмцээний эмэгтэй ангилалд хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэй ангилалыг чансаагаараа тэргүүлсэн Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 9 өрөг тоглож 6.5 хожилтой гутгаар байранд бичигдэж, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монгол Улсын хоёр дахь медалийн эзнээр тодорлоо. Их мастер Б.Мөнгөнтуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2023 оны "Дэлхийн цом"-д оролцох эрхээ баталгаажуулж байгаа юм.

Үзсэн: 2082

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна