Австрали Улсад “Welcome to Mongolia” соёлын арга хэмжээ боллоо
Тус арга хэмжээний үеэр “Монголд зочлох жил” видео контент болон морин хуур, хөөмий, монгол бүжиг зэрэг урлагийн тоглолт толилууллаа
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ Канберра дахь Дипломат клубтэй хамтран “Welcome to Mongolia” соёлын арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд Австралийн Гадаад харилцаа, худалдааны яам, Дотоод хэргийн яам, Хил хамгаалах газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хувийн хэвшил болон Канберра дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл зэрэг нийт 200 гаруй зочин оролцов. Элчин сайд Д.Даваасүрэн Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Тус арга хэмжээний үеэр “Монголд зочлох жил” видео контент болон морин хуур, хөөмий, монгол бүжиг зэрэг урлагийн тоглолт толилууллаа.
Үзсэн: 584
Tweet