ОУХМ Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ
Ийнхүү Монголын боксчид “Ташкент-2023” ДАШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ
Узбекистан улсад зохион байгуулсан "Ташкент-2023" эрэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр ОУХМ Б.Чинзориг нь ДАШТ-ээс 6 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байгаа боксчин болж байна. Түүний мөнгөн медалийг 100 мянган ам.долларын шагнал дагалдаж байгаа юм. Ийнхүү Монголын боксчид “Ташкент-2023” ДАШТ-ээс 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. ОУХМ Б.Мишээлт өчигдөр хүрэл медалиа зүүж, Монголын боксын түүхэнд 67 кг-ын жинд боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртсэн тамирчин болсон юм.
Үзсэн: 725
Tweet