Азийн аварга боллоо
Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэр дүнгээр 211 кг өргөсөн байна
БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 118 кг, нийлбэр дүнгээр 211 кг өргөсөн байна.
Үзсэн: 611
Tweet