“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” зохион байгууллаа
Энэ үеэр хотын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, эдийн засаг, бизнес, дэд бүтцийн шинэ боломж бий болгох 50 төсөл танилцуулсан юм
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгууллаа. Энэ үеэр хотын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, эдийн засаг, бизнес, дэд бүтцийн шинэ боломж бий болгох 50 төслийг танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Шинийг санаачилж, ая тухыг бүрдүүлж, иргэдийн амьдралыг хөнгөвчилж, үнэ цэнэ бүтээж буй төсөл, хөтөлбөрүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцлов. Мөн ХБНГУ-д жил бүр болдог орчин үеийн дүрслэх урлагийн “Норд Арт” үзэсгэлэнг Улаанбаатар руу “татах” төслийг форумын үеэр танилцууллаа. Соёлын аялал жуулчлалыг эрчимжүүлэх хүрээнд энэ жилийн долоодугаар сарын 28-наас есдүгээр сарын 30 хүртэл олон улсын есөн уран бүтээлчийг Монголд урих юм. Тэд монгол түүхий эд буюу боржин чулуу, төмөр дээр томоохон хэмжээний уран бүтээлүүд хийж Монголд үлдээх аж. Нийт 800 сая төгрөгийн үйлдвэрлэлийн өртгөөр дунджаар 4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх уран бүтээлийг Монголд туурьван үлдээх, ингэснээр соёл урлагийн аялал жуулчлалыг дэмжих боломж гэж уг төслийн талаар онцоллоо.
Үзсэн: 651
Tweet
Иремель
04 May 2023 02:46:11
Нетворкинг-путешествие в сильном окружении предпринимателей "Восхождение на Иремель" https://vk.com/rasvet.travel
Виталий
04 May 2023 05:58:34
ВАШ МИКРОЗАЙМ оформлен. Для уточнений времни доставки курьером, просьба позвонить. Виталий +7 (495) 142-56-63 https://hifinance.ru info@hifinance.ru