Гадаадын 99 улсын 5700 орчим иргэн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байна
Хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд уул уурхай, боловсрол, худалдаа, автомашин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт түлхүү ажилладаг
2023 оны эхний улиралд Монгол Улсаас БНСУ руу 188 хүн, Япон улс руу 28 хүн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр явсан байна. Энэ нь өмнөх улирлаас 22.9 хувиар буурсан үзүүлэлт. Харин Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо энэ оны эхний улиралд 2022 оны IV улирлаас 45.6 хувиар өссөн. I улирлын байдлаар гадаадын 99 улсын 5700 орчим иргэн Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр болон сайн дурын ажил хөдөлмөр эрхэлж байсан аж. Тэдний 43 хувь нь БНХАУ, 8.9 хувь нь БНСУ, 8.9 хувь нь Вьетнам, 6.4 хувь нь ОХУ-ын иргэд байгаа бөгөөд 16.6 хувь нь 35-39 насныхан. Хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд уул уурхай, боловсрол, худалдаа, автомашин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт түлхүү ажиллаж байна.
Үзсэн: 690
Tweet