Ромын Пап Франциск Монгол Улсад айлчлахаа баталлаа
Монголд католик шашны 1500 орчим сүсэгтэн байдаг бөгөөд Ватиканы хувьд энэ айлчлал маш чухал ач холбогдолтой
Ромын Пап Франциск энэ оны есдүгээр сарын 23-нд Монгол Улсад айлчлахаа баталлаа хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ромын Пап Франциск Монгол Улсад айлчлах тухайд өнгөрөгч хоёрдугаар сард Африкийн орнуудад хийсэн айлчлалаас буцаж байх хугацаандаа сэтгүүлчидтэй уулзахдаа анх удаа олон нийтэд ам нээж байсан. Монголд католик шашны 1500 орчим сүсэгтэн байдаг бөгөөд Ватиканы хувьд энэ айлчлал маш чухал ач холбогдолтой. Учир нь Монгол Улс Хятадтай хөрш, нягт харилцаатай. Харин Ватикан коммунист дэглэмтэй БНХАУ улс дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг хичээж байна гэж Ройтерс мэдээллээ.
Үзсэн: 605
Tweet