Баянхонгор аймаг дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагаатай танилцжээ
НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хүн амын сангаас 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрүүд энэ 2023 оноос хэрэгжиж эхэлж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймаг дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ хүрээнд сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангаас эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй монгол гэрийн уламжлалыг хадгалсан халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багц үйл ажиллагаатай танилцсан байна. НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хүн амын сангаас 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрүүд энэ 2023 оноос хэрэгжиж эхэлж байна. Ирэх 5 жилд Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн боловсрол, хөгжил, эрх, эх хүүхдийн эрүүл мэндийг хангаж хамгаалах, залуучуудын хөгжил төдийгүй манай улсын нийт хүн ам, түүний дотор хөдөө орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэндийг сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
Үзсэн: 606
Tweet