Лхагва, 4-р сар 16, 2025 05:47:02
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 15-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн Вашингтон хотноо болж байна


Densmaa 2023-04-12 01:04

МУИС-ийн Хууль зүйн сургууль Монгол Улсыг төлөөлөн оролцож байна

      Дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж байна. Тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа шүүгчээр оролцож байгаа юм. Тэрээр 2011 оноос тус тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай. Энэ жил дэлхийн 100 гаруй орны 700 гаруй хуулийн сургууль оролцож байгаагийн дотор МУИС-ийн Хууль зүйн сургууль Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Тус тэмцээнийг дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг “White case” хэмээх олон улсын хуулийн фирм санхүүжүүлдэг бөгөөд НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч Филип Жессап 1960 онд санаачлан зохион байгуулсан түүхтэй. Үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээн болж өргөжжээ. Тус тэмцээнд түрүүлсэн оюутнууд нь олон улсад өндрөөр үнэлэгдээд зогсохгүй дэлхийн хэмжээний томоохон хуулийн фирмүүд болон олон улсын байгууллагуудад урилгаар ажилладаг байна.

Үзсэн: 635

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: