Шадар сайд С.Амарсайхан Беларусь Улсын Элчин сайдтай уулзлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Беларусь Улсын Элчин сайдыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны механизмууд болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын VI хуралдаан, хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн 4 дүгээр зөвлөлдөх уулзалт, Монгол, Беларусийн Олон Улсын авто тээврийн харилцааны талаарх хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг өнгөрөгч 2022 онд зохион байгууллаа” гэсэн юм. Мөн талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн гэрээ, хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байгаа талаар хэлэлцжээ.
Үзсэн: 702
Tweet