Элчин сайд З.Атеш талархлын батламж гардууллаа
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд З.Атеш Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн хүнд цаг үед Монгол Улсаас хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхэд чухал үүрэгтэй оролцсон Гадаад харилцааны яаманд талархал илэрхийлж Батламж гардуулсан юм. Тэрбээр мөн эрчимтэй өрнөж буй манай хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа онцолж, Монгол Улсаас туркийн төр, засаг, ард түмэнд үзүүлсэн тусламж, дэмжлэгийг байнга дурсах болно гэдгээ илэрхийлжээ.
Үзсэн: 665
Tweet