"Алтангэрэлт судар оршвой" номын нээлт, үзэсгэлэн
Энэ удаад судрыг монгол ямааны ноолуур болон даавуун дээр барлаж хэвлүүлснээрээ онцлогтой болов
"Алтангэрэлт судар оршвой" номын нээлт, үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилж байна. Энэ удаад судрыг монгол ямааны ноолуур болон даавуун дээр барлаж хэвлүүлснээрээ онцлогтой. “Алтангэрэлт судар” холоос олдох олзыг наашлуулж ирүүлэх, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах хийгээд түүний хүч чадал нь үгээр хэлшгүй увидастай гэж дээдсүүд бичиж үлдээсэн байдаг. Үзэсгэлэнг зохион байгуулагч Ю.Баасанжаргал хэлэхдээ, “1640-өөд оны үед шарын шашны III Богд “Алтангэрэлт судар бол Ганжуур, Данжуурын дотроос хаан судар нь юм. Монголчуудад зохистой судар учир айл бүр гэртээ байлгах учиртай” гэж айлдсан юм гэлээ. Цаасан дээр буулгасан энэхүү судрыг ноолуур, даавуун дээр нийт 21 бүлэгтэй, 101 хавтас буюу 200 нүүр Алтангэрэлт судрыг төвөд үсгээр буулгажээ.
Үзсэн: 544
Tweet