“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган болов
Тус чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд, төр, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, 21 аймгаас ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцлоо
Засгийн газраас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган болов. Чуулганаар орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого, бизнесийн шинэ гарц, боломжуудыг хэлэлцэж, шийдэл хайх юм. Түүнчлэн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа юм. Тус асуудлын нэг нь хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, хотын төвлөрлийг багасгаж, орон нутаг руу чиглүүлэх зорилт бүхий “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлого юм. Тус чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд, төр, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, 21 аймгаас ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн хэт төвлөрөл, хөдөөгийн сул хөгжил нь манай улсын тулгамдсан асуудал. Монгол Улсад төсвөө өөрөө бүрдүүлдэг зургаан аймаг байдаг. Эдгээр аймаг хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна” гэв.
Үзсэн: 763
Tweet