Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлалаа


Densmaa 2023-02-15 01:02

манай улсад ирэх Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргав

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлалаа. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг боловсруулсан юм. Энэ нь манай улсыг гадаадад сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын зорилгоор манай улсад ирэх Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргасан. 2023 он Монгол, Солонгосын хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудсыг нээсэн жил болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. “Welcome to Mongolia” арга хэмжээнд KT group, К bank, Samsung C&T, Hyandai E&C зэрэг БНСУ-ын салбар бүрийн 200 орчим бизнес эрхлэгч, урлаг, соёлын төлөөлөл оролцов. 

Үзсэн: 676

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна