Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

Цаа, цасны баяр энэ 3 дугаар сарын 5,6-ны өдөр болно


Densmaa 2023-02-15 01:02

Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 3000-аад цаа тоолуулжээ

       Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой Цаа, цасны баяр энэ 3 дугаар сарын 5,6-ны өдөр болно. Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас, цаатай холбоотой өвлийн спортын үйл ажиллагаа, цааны уралдаан, дархадын уламжлалт цанын уралдаан зэрэг эртнээс уламжлагдан ирсэн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм. Мөн дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол, ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлог юм. Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж амьдардаг. Өнөөдрийн байдлаар баруун, зүүн тайгад 200 гаруй иргэн цаа маллан амьдарч байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 3000-аад  цаа тоолуулжээ. 

 

Үзсэн: 886

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна