Улаан-Үд хотноо “Шидэт цагаан сар” үзэсгэлэн-худалдаа гарч байна
Гар урлал, хувцас, сүлжмэл эдлэл, хөнжил, нөмрөг, гутал, арьс ширэн зэрэг 60 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцлоо
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо “Шидэт цагаан сар” үзэсгэлэн-худалдаанд Монгол Улсын үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ дэлгэж, үндэсний үйлдвэрээ сурталчилав. Тус үзэсгэлэн худалдаанд “Буян”, “Дархан нэхий”, “Ханбогд кашмер”, “Гоёл”, АПУ, “Улаанбаатар Хивс”, “Грийн групп” зэрэг манай улсын брэнд компани, хүнсний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, тоглоом наадгай, гар урлал, хувцас, сүлжмэл эдлэл, хөнжил, нөмрөг, гутал, арьс ширэн зэрэг 60 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцлоо. Мөн аялал жуулчлалын тур оператор компаниуд оролцож байна. Мөн үзэсгэлэн яармагт оролцсон Монголын үндэсний компаниуд ОХУ-ын хэвлэл мэдээллээр бараа, бүтээгдэхүүнээ сурталчлав.
Үзсэн: 795
Tweet