Монголын аврагчид 200 гаруй иргэнд тусламж үйлчилгээг үзүүлээд байна
Туркийн тал эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгджээ
БНТУ-ын Хатай муж Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Цэргийн хээрийн эмнэлэг өнөөдрийн байдлаар гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай 200 гаруй иргэнд тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Мөн Турк Улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон Тусгай хүчний сектор командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгджээ.
Үзсэн: 767
Tweet