Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа


Densmaa 2023-02-08 04:02

БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг

       Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тяньжин Порт групп ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо. Сайд С.Бямбацогт “БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг. Цар тахлын үед тээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээ чухлыг ойлгосон. Тээвэрлэлттэй холбоотой хүндрэлийг шийдэхэд анхаарч, тусалсанд талархаж байн гээд Монгол Улс далайд гарцтай болох бодлогыг дэмжин, 2 улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь 2004 оноос хойш урагшлаагүй. Иймд төслийг шуурхай эхлүүлэх шаардлагатай гэлээ. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа, зардал багасах ач холбогдолтой юм. Иймд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай далайн болон хуурай боомт, тээвэр логистикийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлсэн байна. Тяньжин Порт групп ХК-ийн төлөөлөл ЗТХ-ийн сайдыг 2 улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаад талархсанаа илэрхийлж, дээрх төсөл хөтөлбөрүүдэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Үзсэн: 872

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна