Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

Ногоон хөгжлийн төсөл


Densmaa 2023-02-08 04:02

Европын Холбоо Монгол Улсыг тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг түлхэх гол түншээ гэж үздэг

      Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хамтран Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь нийт 14 сая еврогийн буцалтгүй тусламжийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл арга хэмжээ юм. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Европын Холбоо Монгол Улсыг тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг түлхэх гол түншээ гэж үздэг. Бид ардчилалд суурилсан үнэ цэнд хөтөлсөн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдгийг хамтдаа харуулж байна. Европ, Монгол төдийгүй дэлхий хооронд харилцан хамаарал бүхий биш харин бат бөх, тогтвортой хамтын ажиллагаа бий болгохыг хүсэх болов”. Хойч үедээ бид шинэ, илүү тогтвортой, ногоон ирээдүйг үлдээх учиртай” хэмээн онцлов.

Үзсэн: 703

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна