Хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв
Монгол-Мозамбикийн харилцааг хөгжүүлэх үйлсэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв
Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган Мапуто хотноо тус улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюсид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Мозамбик улсын Ерөнхийлөгч Элчин сайд Э.Булганыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мозамбик Улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюси Элчин сайдад үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж амжилт хүсээд, Монгол-Мозамбикийн харилцааг хөгжүүлэх үйлсэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв.
Үзсэн: 746
Tweet