Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Амар байна уу-2023” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн


Densmaa 2023-02-01 01:02

Монголчууд маань эх оронч худалдан авалт хийж, аймгуудын брэнд бүтээгдэхүүнийг бие биедээ бэлэглэе

      УИХ-ын дарга Г.Занданшатар “Амар байна уу-2023” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаагаар зочлон, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. “Амар байна уу-2023” сар шинийн баярт зориулсан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нь "Гадаадаас гарын бэлэг авахгүй Үндэсний үнэнч хэрэглэгчийг бий болгоё" уриатайгаар 21 аймаг, есөн дүүргийн 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 40 орчим мянган төрлийн бүтээгдэхүүнийг  дэлгээд байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдэд хандан уриалга дэвшүүллээ. Тэрбээр "Монголчууд маань эх оронч худалдан авалтыг хийж, аймгуудын брэнд бүтээгдэхүүнийг бие биедээ бэлэглэе. Бид уламжлалт цагаан сарын баяраар 1.3 их наяд төгрөгийн худалдан авалт жил бүр хийдэг. Үүний 70 гаруй хувь буюу нэг их наяд төгрөгийн мөнгөн урсгалыг гадагшаа гаргадаг. Мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс сар шинийн баяраар дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе" хэмээлээ. 

Үзсэн: 644

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна