Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна


Densmaa 2022-12-26 10:12

Дотоодод эрчим хүчний ачаалал хэтэрсэн тул энэ асуудлыг хөндөхөөс өөр аргагүй цаг үед байгааг салбарынхан хэлж байв

     Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр дотоодод эрчим хүчний ачаалал хэтэрсэн тул энэ асуудлыг хөндөхөөс өөр аргагүй цаг үед байгааг салбарынхан хэлж байв. Эрчим хүч хэмнэх нь хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой. Олон улсад 70 хүртэл хувиар, манай улс 50 хувиар ялгаруулж байна. Иймд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах хоёр боломж байгааг монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн дэд захирал Л.Жамбаа хэлж байв.  “Алсын хараа 2050” бодлогод эрчим хүчийг дэмжих маш олон заалтыг тусгасан. Эрчим хүчний хэмнэлт гэдэг нь хамгийн бага зардлаар эрчим хүч бүтээх боломж. Эрчим хүчний хэмнэлтийн тухайд манай улс Казахстан улсаас жишээ авч болно гээд тухайлбал, дулаалга, гэрэл чийдэн солих нь эрчим хүчийг хэмнэх хамгийн үр ашигтай шийдлүүд. Мөн нэгэнт батлагдсан хуулийг сайжруулах, хэрэглэгч талын менежменттэй холбоотой урамшуулал зохицуулалт хийх зэргээр төлөвлөж болно гэлээ.

Үзсэн: 840

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна