НҮБ-ын Хүн амын сантай 2023-2027 онд хамтран ажиллах хөтөлбөр
НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд 5 үндсэн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдийг нийт 20,7 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлнэ
Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн хүрээнд түнш байгууллагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яаманд боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын төлөөлөл оролцов. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд 5 үндсэн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдийг нийт 20,7 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлэх юм.
Үзсэн: 697
Tweet