БШУ-ны сайд Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Мара Варвиккийг хүлээн авч уулзлаа
Боловсролын салбарын төлөвлөн хэрэгжүүлж буй эдгээр ажлыг Дэлхийн банк бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллах боломжтойг онцлов.
Дэлхийн банк Монголын боловсролын салбар дахь дараагийн хамтын ажиллагааны эхлэл болгож энэхүү уулзалтыг зохион байгуулах санаачилга гаргасан юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзалтын үеэр боловсролын салбар дахь хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөж буй бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл өгөв. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын салбар чухал үүрэг оролцоотой. Боловсролын салбарын бүх түвшний цогц шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн засаглалын менежментийг өөрчлөх, багшийн хөгжил, хөтөлбөрийн тогтолцоог шинэчлэл, Цахим шинэчлэл зэрэг зорилгыг хэрэгжүүлж ажиллаж байна гэв. Боловсролын салбарын төлөвлөн хэрэгжүүлж буй эдгээр ажлыг Дэлхийн банк бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллах боломжтойг онцлов.
Үзсэн: 552
Tweet