НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комланыг хүлээн авч уулзлаа
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газарт үзүүлдэг техник, санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэх, чингэхдээ шинээр батлагдсан 2023-2027 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хүүхэд бүрт чиглэсэн, хүртээмжтэй байдлыг хангахыг чухалчлан анхаарч ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах, цахим сургалтын хүртээмжийг сайжруулах зэрэг НҮБ-ын Хүүхдийн сангаас амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.
Үзсэн: 624
Tweet