Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байна


Densmaa 2022-12-09 03:12

Соёлын дэд сайд М.Батбаяр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Фернандо Лугрис, II-р нарийн бичгийн дарга Гонзала Кастилло нарыг хүлээн авч уулзлаа.

Талууд Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярын хүрээнд санал солилцож, ярилцлаа. Уулзалтын эхэнд Уругвайн Элчин сайд Фернандо Лугрис Монгол, Уругвай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр улсын хувьд адил төстэй олон хүчин зүйл нэгтгэж байдаг учир  Монгол, Уругвайн хоёр улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх, талуудын хамтын ажиллагааг соёлын салбарт хөгжүүлж, тэр дундаа дүрслэх урлаг, уран зураг, хөгжим зэрэг салбарт хэлхээ холбоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс Соёлын өвийн хадгалалт хамгаалал, биет бус өвийн хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Энэ хүрээнд Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын зүгээс соёлын биет ба биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулахад дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Соёлын дэд сайд М.Батбаяр Уругвайн Элчин сайдтай дээрх асуудлаар санал нэгтэй байгаагаа илэрхийлж, Соёлын яаманд биечлэн хүрэлцэн ирж соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Уругвайн нэрт зураач Алфредо Гхиерра болон Матиас Гандуглигийн уран бүтээлийг дурсгал болгон гардуулан өгч байгаад талархал илэрхийллээ.

Үзсэн: 495