Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт” зохион байгууллаа


Densmaa 2022-12-05 12:12

Япон Улсын талаас “Монгол дахь IT, ICT, Гарааны бизнес, “Япон компаниудын Монгол дахь үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн талаар” тус тус танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалт” зохион байгууллаа. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ “Өндөр техник технологийг нэвтрүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах өндөр ач холбогдол бүхий Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2016 онд байгуулсан явдал” гэдгийг тодотгоод, хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын гадаад худалдааны нийт эргэлт 2016 оноос хойш тогтмол өсөж, 2019 онд 600 сая ам.долларт хүрсэн бөгөөд Япон Улс руу экспортод гарах бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээ 2016 онтой харьцуулахад 2019 онд 98 хувиар нэмэгдсэнийг тэмдэглэлээ. “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн уулзалт"-ын үеэр “Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин”, “Монголын экспортыг Японы зах зээлд нэмэгдүүлэх боломж” болон Япон Улсын талаас “Монгол дахь IT, ICT, Гарааны бизнес, “Япон компаниудын Монгол дахь үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн талаар” тус тус танилцууллаа.

Үзсэн: 816

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна