Монголын дуу хуур Анан хотын мэлмийг мялаав
Токушима дахь Монгол улсын өргөмжит консул Ш.Каваүчи уг “Сүүн зам” арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн болно
Японы Токушима мужийн Анан хотод болж буй намрын баярт Монгол улсын консерваторын залуу уран бүтээлчид оролцож байна. Анан хот нь дэлхийд алдартай led гэрэл үйлдвэрлэлийн өлгий нутаг. Одоогоос 5 жилийн өмнө Токушима мужийн энэ хотод МУГЖ, Төрийн соёрхолт Д. Сосорбарамаар ахлуулсан Монголын урлаг соёлын төлөөлөгчдийн баг тоглолт хийснээр хоёр талын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш Анан хотын иргэд, тус хотын удирдлагууд Монголыг зорьж, монголын дуу хуур Анан хотын мэлмийг мялаадаг болсон. Эдгээр үйл ажиллагааг Анан хотын уугуул иргэн, Токушима дахь Монгол улсын өргөмжит консул Ш.Каваүчи санаачлан зохион байгуулж, санхүүжүүлсээр ирсэн байна. Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн 8 дугаар сард Монгол Японы 450 гаруй уран бүтээлчид оролцсон “Сүүн зам” бүжгийн урлагийн наадам Улаанбаатар хотноо болж, хоёр орны түүхийн хуудсанд шинэ өнгө болж тэмдэглэгдэн үлдсэн. Токушима дахь Монгол улсын өргөмжит консул Ш.Каваүчи уг “Сүүн зам” арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн болно.
Үзсэн: 634
Tweet