Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь
XIII зууны монголчуудын аж байдлыг өрнийн сонгодог урлагийн хэлнээ хөрвүүлсэн эл бүтээл Монголын соёл урлаг, оюун санааны үнэт өвд тооцогддог ажээ
Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь ирэх амралтын өдрүүдэд УДБЭТ тоглогдохоор болжээ. Чингис хааны тухай өгүүлсэн кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон байдаг ч түүний талаар хийсэн анхны дуурь нь Монгол Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Чингис хаан” дуурь юм. Уг дуурь нь 2 бүлэг, 6 үзэгдэлтэй, 2003 онд Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт үзэгчдийн хүртээл болж байжээ. “Чингис хаан” дуурийн онцлог нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр сэтгэл, атаа хорсол, баатар эрсийн эрэлхэг тэмцэл гэхээсээ илүүтэйгээр XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын дүр зураг, нүүдэлчдийн ёс заншлыг шингээж өгсөн. Энэ утгаараа XIII зууны монголчуудын аж байдлыг өрнийн сонгодог урлагийн хэлнээ хөрвүүлсэн эл бүтээл Монголын соёл урлаг, оюун санааны үнэт өвд тооцогддог ажээ.
Үзсэн: 697
Tweet