Чингис хаан судлалтай холбоотой хэвлэгдсэн ном, товхимлуудыг Үнэт ховор номын музейд дэлгэлээ
1710 онд хэвлэгдсэн Францын эрдэмтний Чингис хааны намтар судлалаар гарсан ном хамгийн анхны бүтээлд тооцогдож байна
Их Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулан 1710-аад оноос өдийг хүртэл 300 гаруй жилийг хамарсан Чингис хаан судлалтай холбоотой хэвлэгдсэн ном, товхимлуудыг Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейн танхимд дэлгэлээ. Үзэсгэлэнд Чингис хаан, түүний залгамжлагчид, Монголын эзэнт гүрний түүхэд холбогдох 19 орны 23 хэлээрх 860 нэр төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй болон Монголын Дипломатын академийн ахмад дипломатчид гадаад оронд Элчин сайдаар суух хугацаандаа суугаа орнуудаасаа цуглуулсан ном шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжээс Эзэн Богд хааны 860 жилийн ойн соёрхол болгож, 860 ном бүтээлийг дэлгэснээрээ онцлогтой. Тухайлбал, 1710 онд хэвлэгдсэн Францын эрдэмтний Чингис хааны намтар судлалаар гарсан ном хамгийн анхны бүтээлд тооцогдож байна.
Үзсэн: 599
Tweet