“Хөөмийбит” этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлэгч соёлын элч Б.Нарандэлгэр
Нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 10 мянга гаруй ахлах сурагчдад “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг хэрэгжүүлж байна
2021 онд Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Б.Нарандэлгэр нь монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан “хөөмийбит” этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлэгч юм. Түүний үндэсний бүжиг, язгуур хөгжмийг битбокстой хослуулан туурвисан уран бүтээл Улаанбаатар чуулгын урын санд бүртгэгдэж, дотооддоо болон олон улсад хүрч байна. Тэрээр нийслэлийн ерөнхий боловсролын 60 сургуулийн 10 мянга гаруй ахлах сурагчдад “Үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах нь” төслийг хэрэгжүүлж байгаагаас гадна Дэлхийн дээд амжилт болох Гиннесийн номонд нийт мянга гаруй хөөмийчдийн хамт нэгэн зэрэг хөөмийлсөн амжилтаараа бүртгүүлсэн Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлч юм. Соёлын элч Б.Нарандэлгэр европын 6 улсын 14 хотоор нийт 1500 гаруй монгол гэр бүл, хүүхэд залуустай уулзсан. Ингэхдээ хөөмий, хэл хуур, цуур хөгжмийг хэрхэн тоглодог талаар үүх түүхийг ярьж, орчин үеийн урлагтай хосолсноор ямар боломжтой талаар тайлбарлан таниулж явна.
Үзсэн: 604
Tweet