Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Польшийн соёлын өдөрлөг”-ийг Хархорин, Арвайхээр суманд зохион байгуулж байна


Densmaa 2022-11-22 10:11

польш санваартан Бэнэдикт Полакийн дурсгалд зориулсан хөшөөг Хархорин суманд босгож, түүхэн үйл явдлыг олон нийтэд сурталчиллаа

     Монгол Улс дахь Польш Улсын Элчин сайдын яамнаас “Польшийн соёлын өдөрлөг”-ийг Хархорин, Арвайхээр суманд зохион байгуулж байна. Тухайлбал, 1246 онд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод айлчлан ирж байсан польш санваартан Бэнэдикт Полакийн дурсгалд зориулсан хөшөөг Хархорин суманд босгож, түүхэн үйл явдлыг олон нийтэд сурталчиллаа. Мөн БНПУ-ын жаз дуучин, “Евровижн-1999” уралдааны тэргүүн байрын шагналт Анна Мариа Ёопек аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчидтэй хамтран бэсрэг тоглолтыг зохион байгуулав. Үүнтэй хамтатган Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены үзэсгэлэнг толилуулж байна. Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко энэ үеэр хэлэхдээ “Өвөрхангай аймаг, Польш Улсын найрамдалт харилцаа 800 жилийн өмнөөс эхэлсэн” болохыг онцлоод цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Краков, Вроцлов хоттой Арвайхээр, Хархорин сумыг найрамдалт харилцаатай болгохоор аймгийн удирдлагуудтай ярилцсанаа дурдав.

Үзсэн: 609

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна